Б.Махбалд холбогдох шүүх хурал ирэх сарын 4 хүртэл хойшлов

2019-03-18 Мэдээ, мэдээлэл

Б.Махбалд холбогдох шүүх хурал ирэх сарын 4 хүртэл хойшиллоо. Хэргийг эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сарын 9-ний орой Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Г ажлын байрныхаа үүдэнд нас барсан хэрэг гарсан.

Энэ хэрэгт холбогдуулан тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг цагдан хорьсон. Өнөөдөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болох байсан ч “гэрч дутуу” гэдэг үндэслэлээр хойшиллоо. Шүүх хуралд тус яамны сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга нар ирэх байсан ч ирсэнгүй гэж хохирогчийн өмгөөлөгч н.Хүрэлсүх мэдэгдлээ.

Мөрдөн байцаагчийн нотлох баримтын хүрээнд прокурор ял төлөвлөж шүүхэд шилжүүлсэн. Ингэхдээ хэргийн холбогдогч болох Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 буюу “хүнийг алах” зүйлчлэлээр хүндрүүлэх нөхцөлгүй гэж үзжээ. Харин үүнтэй хохирогчийн ар гэрийнхэн санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсээр байгаа юм.

Өнөөдрийн онч үг

16 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.