Гуравдугаар сарын 8-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, бас бүх нийтээр амарна

2019-02-26 Мэдээ, мэдээлэл

Хүн төрөлхтөн 1910 оноос хойш эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэх болсон. Данийн нийслэлд Копенгагенд болсон хуралд оролцогчид бүх дэлхийн эмэгтэйчүүд эрх тэгш байх ёстойг уриалан энэ өдрийг “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр” хэмээн зарласан ажээ.

Манай улсын тухайд, 1992 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 8-н буюу “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр”-ийг тохиолдуулан бүх нийтээр амардаг уламжлалтай болсон. Энэ жилийн хувьд эмэгтэйчүүдийн өдөр Баасан гараг буюу ажлын өдөр тохиож байгаа учир бүх нийтээр амарна. Үргэлжлүүлээд Бямба, Ням гараг амралтын өдөр байгаа тул ирэх долоо хоногт дөрвөн өдөр ажиллах нь.

Дашрамд дуулгахад, гуравдугаар сарын 8-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд амрах аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.