Хамгийн хялбараар ачаагаа тээвэрлүүлэх боломжийг олгож буй iTeever App

2019-02-21 Мэдээ, мэдээлэл

Бүх төрлийн ачаа тээврийг нэг доороос удирдах боломж өнөөдрөөс бүрдлээ. Үүний тулд танд ердөө л ухаалаг утас байхад л хангалттай. Транс Брокер ХХК нь Монголд анх удаа тээврийн үйлчилгээг цахимаар зуучлах iTeever ухаалаг утасны үнэгүй аппликэйшн болон вэб платформыг үүсгэн бий болгож байгааг дуулгахад таатай байна.
Хөдөө орон нутаг, улс хоорондын аливаа тээврийн хэрэгцээг тань хангах найдвартай, шуурхай жолооч, тээврийн компаниудыг олох ажлаа та iTeever аппликэйшнд даатгаарай.
Үйлчлүүлэгч та аппликэйшнд бүртгүүлснээр бүх төрлийн тээврийн зар нийтлэх, хүссэн тээвэрлэгчээ сонгох боломжтой бөгөөд танд бид дотоод тээврийн жолооч нар, авто тээврийн болон улс хоорондын тээвэр зуучийн компаниуд, түүнчлэн улс хоорондын карго тээврийн компаниудыг санал болгоно.

Ачаагаа тээвэрлүүлэхийн тулд найдвартай жолооч хайж, нүүр номын групп ухаж, авсан үйлчилгээндээ сэтгэл дундуур үлддэг үе ард хоцорч, олон төрлийн тээвэрлэгчдийн дундаас өөрийн хүссэн сонголтоо хийн ачаа бараагаа зөөлгөж тээвэрлүүлдэг цаг айсуй. Үйлчлүүлэгч танд тээврийн үйлчилгээ үзүүлсэн жолооч, тээврийн компанид үнэлгээ өгч, санал сэтгэгдлээ илэрхийлэх боломжийг бий болгосноор тээврийн үйл ажиллагаа эрхлэгчдийн цаашдын сахилга хариуцлага, бизнесийн ёс зүйг дээшлүүлж чадна гэдэгтээ бид итгэлтэй байна.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.