Жанжин штабын дарга асан генералыг бүх насаар нь хорих шийдвэр гаргав

2019-02-21 Ертөнц

Хятадын ардын чөлөөлөх армийн жанжин штабын дарга асан генерал Фан Фэнхуйд авлига авч, хувьдаа эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний өмч хөрөнгөтэй болсон шалтгаанаар бүх насаар хорих ял оноосныг Синьхуа агентлаг өчигдөр мэдээллээ.

67 настай генерал нь 2017 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг анх удаа АНУ-д айлчлахад дагалдаж байсан юм. Тухайн оныхоо сүүлээр Фан Фэнхуй тодорхой шалтгаангүйгээр албан тушаалаа орхиж, дараа нь авлигын хэрэгт сэжиглэгдэж байгаа тухай мэдээ тарж байв.

Тэр бас Хятадын зэвсэгт хүчний дээд удирдлага болох Цэргийн Төв Зөвлөлийн гишүүн байсан юм.

Фан Фэнхуйг шүүх ажиллагаа эхлэхээс өмнө буюу өнгөрсөн онд Хятадын Коммунист Намаас хөөжээ. Генералыг бүх насаар нь хорихоос гадна бүх эд хөрөнгийг нь хураах шүүхийн шийдвэр гарсан гэнэ.

Харин хэр хэмжээний мөнгөний асуудалд холбогдсон талаар Синьхуа мэдээлээгүй байна.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.