Улс төрийн 29 нам сонгуульд оролцох боломжтой

2019-02-20 Нам хөдөлгөөний амьдрал

Монгол Улсын Их Хурал 2019 оны 6 дугаар сарын 29-нд Улсын Их Хурлын 42 дугаар тойрогт Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль явуулахаар зарласан бөгөөд уг сонгуульд Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй нийт 31 намаас 29 нам оролцох боломжтой байгаа юм.

Улсын дээд шүүх 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаар тогтоолоор “Ард түмний олонхийн засаглал” нам, мөн өдрийн 03 дугаар тогтоолоор “Их эв” намыг бүртгэсэн тул эдгээр намууд Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд оролцох эрхтэй болсон байна.

Сонгуульд оролцох намуудыг Сонгуулийн Ерөнхий Хороо болон шат шатны сонгуулийн байгууллагууд Сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх юм.

Эх сурвалж: СЕХ

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.