Богд хааны ордон музей 50-100 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

2019-02-13 Мэдээ, мэдээлэл

Богд хааны ордон музей “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн наймны өдөр буюу хоёрдугаар сарын 13-нд хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр болжээ. Тухайлбал, өнөөдөр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдэд үнэ төлбөргүй үйлчлэх бол насанд хүрэгчид болон оюутнуудад 50 хувийн хөнгөлөлттэй үйлчилнэ.

Түүнчлэн өнөөдөр тус музейд нэг өдөрт багтаан Цагаан дара эх бүтээх арга хэмжээ болж, Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд “Цагаан дара эх” сэдэвчилсэн үзэсгэлэн гарах юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.