“Зам тээврийн осол зөрчлөөс сэргийлэх нь” сургалт зохион байгууллаа

2018-11-29 Мэдээ, мэдээлэл

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн Нарны зам сургалтын төвөөс жолооч нарт “Зам тээврийн осол зөрчлөөс сэргийлэх нь” сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм, Нийтийн тээврийн стандарт, Зөрчлийн тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тээврийн хэрэгслийн жолооч нарын хүлээх үүрэг, хориглох заалтууд,зам тээврийн осолд нөлөөлөх хүчин зүйлүүдийн талаар танилцуулсан.

Явган хүний гарц, төмөр замын гарам, гүүрэн дээр, доор, хонгил дотор, үзэгдэлт орчин 100 метрээс ойр зайд, чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр, уулзвар гарц ,буцаж эргэхийн хориглосон бүх газарт ухрах үйлдлийг хориглоно.

  1. Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох;

2.Эрх бүхий байгууллагаас тогтоосон жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох;

3.Зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуут дохиог сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх, хэт чанга хөгжим дуугаргах;

  1. 4. Автобусаар зорчигчийн аюулгүй байдлыг хангах үүднээс жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэт зогсоогүй үедээ хаалга нээхийг.
  2. Зорчигчийг суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхээс бусад тохиолдолд зогсоогоор нь тээвэрлэхийг.
  3. Уулзварыг бүрэн гүйцэт нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглосон зэрэг олон заалтыг дэлгэрэнгүй тайлбарласан юм.

Энэ үеэр “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн орлогч захирал Б.Даваасүрэн,ТҮБТХ -ийн дарга М.Цэнд, Сургалтын албаны дарга Б.Төөрүүл, ХАБЭААХА-ны дарга П.Цогт-Эрдэнэ, Хууль эрх зүйн ажилтан Б.Баатарпүрэв нар жолооч нарт зам тээврийн осол зөрчлөөс сэргийлэх, зөвлөгөө, санамж өгч, 30 жил жолоо бариад нэг ч удаа осол зөрчил гаргаагүй жолооч нар манай байгууллагад байдаг. Жолооч нар хууль дүрмийг чанд мөрдөн,болзошгүй аваар ослоос сэргийлж, эгнээ байраа зөв эзэлж, зайгаа барин,камераа ажиллуулан, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох ёстой. Замын хөдөлгөөнд оролцож байхдаа гар утсаар ярих, хөгжим сонсох, хууль дүрмээ биелүүлээгүй нь  осол зөрчил  гарах үндсэн шалтгаан болдог.  Цаашид сахилга бат, хариуцлагаа улам дээшлүүлж ажиллаарай гэж анхааруулав.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.