БНХАУ-тай хиллэдэг боомтууд 20 өдөр амарна

2019-01-24 Мэдээ, мэдээлэл

БНХАУ-тай хиллэдэг Монгол Улсын хилийн авто замын боомтуудын 2019 онд нийтээр амрах баярын амралтын хуваарь гарчээ. Энэ онд хилийн боомтууд бүх нийтийн баяр ёслол тохиож буй нийт 20 өдөр амрах ажээ. Тухайлбал, ирэх сарын 05, 06, 07-ны өдрүүд буюу Цагаан сарын шинийн нэгнээс гурван дуустал авто замын боомтууд амрах юм байна. Харин Замын-Үүд дэх төмөр замын боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллана.

Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу 2019 онд амрах өдрүүд:

1.Шинэ жил: 01 дүгээр сарын 01-ний өдөр.
2.Цагаан сар: 02 дугаар сарын 05,06,07-ны өдрүүд.
3.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 03 дугаар сарын 08-ны өдөр.
4.Хүүхдийн баяр: 06 дугаар сарын 01-ний өдөр.
5.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 07 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдөр.
6.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26-ны өдөр.
7.Их Эзэн Чингис хааны өдөр: Их эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр.
8.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29-ний өдөр.

БНХАУ-ын хууль, тогтоомжийн дагуу 2019 онд амрах өдрүүд

1.Шинэ жил: 01 дүгээр сарын 01-ний өдөр.
2.Цагаан сар: 02 дугаар сарын 05, 06, 07-ны өдрүүд.
3.Ханш нээх өдөр: 04 дүгээр сарын 05-ны өдөр.
4.Олон улсын хөдөлмөрчдийн өдөр: 05 дугаар сарын 01-ний өдөр.
5.Луут завьны өдөр: 06 дугаар сарын 07-ны өдөр.
6.Еэвэнгийн баяр: 9 дүгээр сарын 13-ны өдөр.
7.БНХАУ-ын үндэсний баяр:10 дугаар сарын 01, 02, 03-ны өдөр.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.