Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг дүүгийн хамт цагдан хорьжээ

2019-01-8 Мэдээ, мэдээлэл

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар нарыг өнөөдөр үүрээр АТГ-аас цагдан хорьжээ.

АТГ-аас өчигдөр Д.Дорлигжавын гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийсэн юм. Тэгвэл Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав 2018 оны арванхоёрдугаар сарын 17-нд Авлигатай тэмцэх газарт дуудагдан, байцаалт өгсөн байдаг. Учир нь “Алтан Дорнод Монгол” компанийн данснаас Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүүгийн данс руу их хэмжээний мөнгө орсон гэдэг асуудал үүсээд байгаа юм. Тиймээс тус хэргийг АТГ-т шалгалж байгаа билээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.