Монголбанк ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ

2019-01-2 Банк, санхүү

Засгийн газрын төсвийн боломжоос шалтгаалан 2020 он хүртэл Монголбанк ипотекийн зээлийг үргэлжүүлэн хэрэгжүүлэхээр болжээ.

2018 онд орон сууцны 8 хувийн зээлд зарцуулсан 300-аад тэрбум төгрөгийн зээлийн 180 тэрбумыг Монголбанк, 120 тэрбум төгрөгийг Засгийн газар санхүүжүүлсэн байна. Энэ онд мөн ийм хэмжээний зээлийг иргэдэд олгох аж. Монголбанкнаас цаашид олон улсын зах зээлээс хямд эх үүсвэртэй хөрөнгө татаж чадвал жилд гаргаж байгаа санхүүжилтийг нэмэх боломжтой гэж үзжээ. Харин банкны хадгаламжийн хүү жилийн 12 хувь байгаа нөхцөлд арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх боломжгүй байгаа юм.

Ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээс хойш манай улс нийт 4 их наяд төгрөгийн зээл олгоод байна. Үүний 3.4 их наяд төгрөгийг Монголбанк гаргажээ.

 

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.