“ЭРХЭМСЭГ” хамтлаг СБД-ийн ИХТ-ийн Д.ОТГОНСҮРЭНТЭЙ хамтран өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тусална

2018-12-6 Мэдээ, мэдээлэл

 Үндэсний урлагийн их театрын дэргэдэх “Эрхэмсэг” хамтлаг өнөөдөр бие даасан дөрөв дэх тоглолтоо ганцхан удаа хийх гэж байна.

“Эрхэмсэг” хамтлаг байгуулагдаад 6 жил болж байна. Тоглолтоороо орчин үеийн болон үндэсний бүжгүүдийг тайзнаа амилуулахаас гадна нийгэмд сайн сайхан, эерэг энергийг урлагаар дамжуулан хүргэхийг зорьж байгаа юм. Тус хамтлаг монголын нийгмийн цахим орчны хар бараан зүйлсээс илүү соёлыг түгээх уран бүтээлчид гэдэг үүднээс тоглолтын орлогоосоо Сүхбаатар дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Д.Отгонсүрэнтэй хамтран  өрх толгойлсон эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх Сайн үйлсийн аянд зохион байгуулах гэж байна. Энэ аяны хүрээнд өрх толгойлсон эмэгтэйчүүдэд бараа бүтээгдэхүүн болон санхүүгийн тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх юм. Одоогийн байдлаар энэхүү аянд 200 гаруй өрх толгойлсон эмэгтэйчүүд хамрагдаад байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.