“М.Энхболд УИХ-ыг даргалах ёс зүйн эрхгүй”

2018-12-6 Парламент

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна. Энэ цаг хугацаатай давхцан нэр бүхий гишүүд танхимын үүдэнд суулт зарлав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Б.Энх-Амгалан. Тэд “УИХ-ын дарга М.Энхболд огцор”, “М.Энхболд УИХ-ыг даргалах ёс зүйн эрхгүй” гэсэн бичиг бүхий цаас барин эсэргүүцлээ илэрхийлж сууна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.