“Ногоон нүдэн лам” олон улсын зах зээлд гарлаа

2018-11-28 Амрах агшин

Зохиолч Ц.Оюунгэрэл болон түүний нөхөр Жеффри Л.Фолт нарын хамтран бичсэн “Ногоон нүдэн лам” ном өнгөрсөн оны байдлаар нийт 75 мянган хувь борлогдсон. Түүнчлэн тус номын хоёр дугаар дэвтэр болох “Жаран цагаан хонь” нээлтээ хийсэн долоо хоногт анхны 6000 ширхэг хэвлэлт зарагдаж дууссан.

Тэгвэл тус номын зохиолч Ц.Оюунгэрэл эл романыхаа эхний дэвтрийг “The Green-eyed lama” нэрээр цахим хэлбэрт хөрвүүлэн дэлхийн жижиглэн худалдааны тэргүүлэгч Amazon сайтаар борлуулж эхэлжээ.

Нийгмийн ороо бусгаа үе, аллага яргалал, гэмгүй олон лам, энгийн иргэнийг хэрхэн хэлмэгдүүлж хороосон бараан түүх болон хийдийн идэр лам Баасан болон Сэндмаа бүсгүйн хайр дурлалын түүхийг өгүүлэх эл ном энэ сарын 26-нд буюу Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр дээрх сайтад байршжээ.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.