Худалдаа хөгжлийн банк хуулиас давсан эрх мэдэлтэй болж

2018-11-14 Мэдээ, мэдээлэл

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр байрны оршин  суугчид орон гэртээ тайван суухад бэрх болсоор хэдэн сарын нүүр үзжээ. Учир нь захиалагч гэх Худалдаа хөгжлийн банк хуулиас давсан эрх мэдэл эдэлж, Эрсдлийн үнэлгээ ч хийлгэлгүй барилгын ажлаа эхлүүлээд байгаа гэдгийг оршин суугчид нь хэлж байна. Оршин суугчид удаа дараа хотын удирдлагуудад албан бичиг хүргүүлсэн ч өглөө сэрэхэд л тус банкныхан барилгын хашаагаа бага багаар сунгасаар, өдгөө орох гарах гарц, машины зогсоол, хүүхэд хөгшид нарлах газаргүй болжээ.

Тус банк нь анх 2015 онд байсан сууриа тэлсээр өнөөдрийн энэ байдалд хүрчээ. Иргэд яаж ч эсэргүүцэж, жагсаал цуглаан хүртэл хийгээд ч банкны балмад ажиллагааг зогсоож чадахгүй байна. Банкны 28 давхар байшингийн суурийн өрөмдлөгөөс болж, соёлын үнэт өв музейн барилгад хүртэл чичиргээ мэдэгдэж эхэлсэн гэдгийг ажилтнууд нь хэлж байгаа юм.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.