Бэртэл авсан цагдаагийн алба хаагч таалал төгсөв

2018-10-16 Мэдээ, мэдээлэл


Албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн алба хаагчийг өнөөдөр /2018.10.16/ хагалгаанд оруулж байгаа тухай Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлсэн. Хагалгаа амжилттай болсон ч цагдаагийн албан хаагчийн биеийн байдал нь хүндэрч хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Хэрэг явдлыг тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, “Япон цогцолбор”-ын орчимд өчигдөр 11.30 цагийн үед хоёр этгээд цагдаагийн алба хаагч Б-ийн тавьсан шаардлагыг үл биелүүлж машинаараа дайрч зугтсан байдаг. Зугтаахын өмнө автомашинаараа цагдаагийн албан хаагчийг дайрч, чирсэн байдаг. Гэмт этгээдүүдийн дээрх үйлдлээс болж, цагдаагийн албан хаагч Б нь хүнд гэмтэл авсан юм.

Талийгаач нь 41 настай дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Цагдаагийн байгууллагад 22 жил ажилласан. Хамгийн бага хүүхэд нь ой гарантай байжээ. Тэрбээр тэтгэвэртээ гарахаар бүх материалаа бүрдүүлээд өгсөн байсан ч ийнхүү халдлагад өртөж амиа алдлаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.