Эцэг, эхчүүдийн хүүхдийн талаарх хооллолтын мэдлэг дутмаг байна

2018-10-16 Мэдээ, мэдээлэл

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгаа”-г 2016-2017 онд зохион байгуулсан.

Судалгаанд Монгол Улсын 21 аймгийн 94 сум, нийслэлийн найман дүүргийн 30 хорооны 5 хүртэлх насны 2251 хүүхэд, 6-11 насны 1755 хүүхдийг хамруулсан бөгөөд судалгааны дүнгээр 6–11 насны хүүхдийн 7.3 хувь өсөлт хоцролттой, 2.8 хувь туранхай, нийт хүүхдийн 22.2 хувь илүүдэл жинтэй, 6.4 хувь таргалалттай байна. Энэ нь эцэг эх, хүүхдийн хоол, шим тэжээлийн талаарх мэдлэг дутмаг, хооллох зөв дадал хэвшил төлөвшөөгүйтэй холбоотой төдийгүй үдийн цайны чанар, аюулгүй байдал, зохион байгуулалт хангалтгүй байгаа нь ч үүнд тодорхой нөлөөтэй гэж холбогдох мэргэжилтнүүд үзэж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.