Үл хөдлөх эд хөрөнгөө баталгаажуулаагүй тохиолдолд тайлан илгээгдэхгүй

2018-10-9 Мэдээ, мэдээлэл

 

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН АВТО ТЭЭВЭР, ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛИЙГ БАТАЛГААЖУУЛААГҮЙ БОЛ ТАЙЛАН ИЛГЭЭГДЭХГҮЙГ АНХААРНА УУ!.
Татварын байгууллагын үйл ажиллагааг бүрэн цахимжуулах, үйлчилгээг илүү чанартай, хүртээмжтэй болгох үүднээс татварын удирдлагын нэгдсэн системийг 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс нэвтрүүлэхээр ажиллаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан татвар төлөгч ААН, байгууллагуудыг Үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийг баталгаажуулахыг анхааруулж байна. Татвар төлөгч ААН, байгууллагын нягтлан бодогчид e-tax.mta.mn-д хандаж, 3-р улирлын ААНОАТ, ХХОАТ-ын тайлангаа илгээхдээ өөрийн Үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийг хөрөнгө нэг бүрээр баталгаажуулна уу. Баталгаажуулаагүй тохиолдолд тайлан илгээгдэхгүй болохыг анхааралдаа авна уу. Үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийг дараах зааврын дагуу баталгаажуулна уу.


Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.