Шинэ гүүр барих ажиллагаа хэвийн явагдаж байна

2018-10-9 Мэдээ, мэдээлэл

Өнгөрөгч зунаас эхэлсэн Туул гол дээгүүрх Сонсголонгийн 289.4 метр урттай төмөр бетон гүүрийг шинээр барих төслийн ажил үргэлжилж байна.

Одоогоор нийт завсрын тулгуурын 12 худган суурийн их биеийн цутгалтын ажил бүрэн хийгдсэн. Захын 1 дүгээр тулгуур, 13 тулгуурын их биеийг цутгасан аж. Завсрын 13 тулгуурын ригель цутгагдсан. 39 дам нуруу болон 273 дугуй цохигч цутгаж бэлджээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.