Б.Гангаамаа Дэлхийн дэд ноён оргил К2 уулын оргилд гарчээ

2018-07-21 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн долоон тивийн ноён оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ уулын оргилд уланд амжилттай авирч гарчээ.

Уулын спортын ОУХМ Б.Гангаамаа К2 уулын оргилоос Олон улсын уулчдын холбооны залуучуудын комиссын гишүүн О.Батсайхантай сансарын утсаар шууд холбогдсон байна. Тэрбээр: ”К2 уулын оргилд Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөөний 11 цагт амжилттай гарлаа. Одоо би К2-ын оргил дээрээс сансарын утсаар ярьж байна. Энд маш хүчтэй шуурч байна. Удаан байж болохгуй учраас одоо яаралтай бууж байна. Надтай хамт Нургу Шерпа оргилд хамт гарсан” гэжээ.

Ийнхүү Б.Гангаамаа нь дэлхийн дэд ноён оргил болох К2 уулын оргилд хөл тавьсан анхны Монгол хүн боллоо. Хамгийн их эрсдэлтэй “Үхлийн уул” хэмээгддэг К2 уулын оргилд хүрэх гэсэн Монголын шилдэг уулчдын гурав дахь оролдлого ийнхүү амжилттай болж түүхэн амжилтын эзнээр Б.Гангаамаа тодорлоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.