Иогийн спортын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн амжилттай боллоо

2018-07-2 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Иогийн Спортын Аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж 4 алт, 7 мөнгө, 9 хүрэл медалийн эзэд тодорлоо.


Насанд хүрэгчдийн ангилалд Пүрэвсүрэнгийн Элбэгсүрэн, Даваажамцын Норжин нар, өсвөр нас(11-17)-ны ангилалд Тэнгисийн Ялгуун, Мөнхбаатарын Бүжмаа нар алтан медал хүртлээ.
Насанд хүрэгчдийн ангилалд Гансүхын Номин-Эрдэнэ, Өлзийсайханы Уянга, Сүхбаатарын Батзаяа, Балдангийн Мөнхбаяр нар, ахмад (50+) насны ангилалд Хорлоогийн Үржинсүрэн, өсвөр насны ангилалд Батмөнхийн Мөнх-Ундрам, Цогтсайханы Энхжин нар тус тус мөнгөн медалийн эздээр шалгарлаа.
Хүрэл медалийг Самданжамцын Уламбаяр, Тортвойн Туул, Тувааны Оюунгэрэл, Уртнасангийн Насанбаяр, Цогтын Ундрал, Панигын Гантуяа нар, өсвөр насны ангилалд Цэдэн-Ишийн Очирхүү, Ганбатын Өлзийсайхан, Бадарсангийн Нарангоо нар тус тус хүртлээ. Оролцогчдын маань авьяас чадвар, амжилт, зориг тэвчээр, хөдөлмөрийг нь үнэлж өөрсдийн бүтээгдэхүүнүүдээр ивээн тэтгэсэн Монос косметик, Ospring Mongolia-н хамт олонд, иогийн спортыг Оимпийн нэг төрөл болгох үйлсэд нэгдэж, өсвөр залуучуудыг энэ спортын төрлөөр хичээллэж эрүүл, зөв хүн болоход үнэтэйхувь нэмэр оруулан тэмцээнийг зохион байгуулах газраар ивээн тэтгэсэн Shangri-La Ulaanbaatar Center-Sport Club-т талархаж буйгаа илэрхийлье.
Мэдээллийн ивээн тэтгэгчээр ажилласан МҮОНРТ, Ангар агентлаг, peak.mn цахим хуудсанд гүн талархал илэрхийлье.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.