Фото: Баянзүрх дүүргийн Гамшгаас хамгаалах “Иж бүрэн сургууль’’ хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2018-06-15 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Гамшгаас хамгаалах дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” 41 дүгээр захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг дарга А/211 дүгээр захирамж гаргаж дүүргийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, дадлага”-ыг зохион байгуулахаар болсон.

Тэгвэл Баянзүрх дүүргийн гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүч хэрэгсэл, болзошгүй гамшгийн үед хэрхэн хамтран ажиллах талаар туршлага солилцож, мэдээлэл авах гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өчигдөр эхэллээ.

Энэхүү гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга Б.Мягмардорж, Баянзүрх дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Т.Баясах болон дүүргийн онцгой комиссын гишүүд, албан хаагчид, дүүргийн гамшгаас хамгаалах алба, шуурхай команд, мэргэжлийн анги, аж ахуй нэгж байгууллагууд оролцлоо.
Тус иж бүрэн сургууль нь гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, хороо, аж ахуй нэгж байгууллага мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдлэг дадлага олгох үүрэг гүйцэтгэх чадавхыг сайжруулах зэрэг ач холбогдолтой.

Түүнчлэн гамшгаас хамгаалах сургуулийн Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Дүнжингарав худалдааны төвийн өмнөх талбайд зохион байгуулсан бол Штабын дадлага ажиллагаа 14 дүгээр сургуулийн Спорт зааланд болсон юм.

Баянзүрх дүүргийн “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дадлага, сургууль өнөөдөр эхэллээ.

Баянзүрх дүүргийн “Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургууль”-ийн Ой хээрийн түймэртэй тэмцэх дадлага, сургууль дүүргийн 20 дугаар хороо Гүнжийн аманд эхэллээ.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.