Х.Баттулга: Хүүхэд бол бат бөх холбоос

2018-06-1 Ерөнхийлөгч


Жил бүрийн зургадугаар сарын 1-нд тохиодог олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгаж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулдаг уламжлалтай. Эл уламжлалт ёслол өнөөдөр /2018.06.01/ Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд болж, шагналын хур буулаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монголын түг түмэн үрсийн хайр энэрэл нь болсон та бүхэндээ баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Энэ өдрийн түүхийг цухас сөхөж харлаа. Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос анх 1951 онд хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон даяар тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхыг уриалжээ. Үүнийг Монгол Улс талархалтайгаар хүлээн авч, 1952 оны зургадугаар сарын 1-ний өдрийг хүүхдийн баярын өдөр хэмжээн тэмдэглэж, цаашид тогтмолжуулж, уламжлал болгох шийдвэр гаргасан юм байна.

Хүүхэд бол аливаа үндэстний ирээдүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бат бөх холбоос юм. Хүүхэд бол бидний бүх зүйл.

20 дугаар зууны эхээр 700 мянга хүрэхгүй үгүйтэйд тооцогдож, мөхөж байгаа үндэстний тоонд бичигдэж байсан монголчууд 20 зууны сүүлчээр 2 сая дахь иргэнээ хүлээн авсан нь Монгол төрийн олон зуун зөв бодлогын нэг нь байсан юм.

БНМАУ-ын үеэс олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлого явуулж, хүүхдийн мөнийг тусгайлан олгох, хүүхдийн жилийг тусгайлан зарлах зэрэг тууштай бодлого явуулсны хүчинд хүн ам гурван саяд хүрсэн байна” гэлээ.

АЛДАРТ ЭХИЙН ОДОНГООР:

Очирхуягийн Болормаа: Нийслэлийн Баянгол дүүргийн 18 хорооны иргэн
Цэрэндоржийн Болортуяа: Баянзүрх дүүргийн 17 хорооны иргэн
Даваадагвын Ундармаа: Баянгол дүүргийн 28 хорооны иргэн
Хандын Алтанзаяа: Баганнуур дүүргийн 4 хорооны иргэн
Эрдэнэ-Очирын Эрдэнэсүрэн: Сүхбаатар дүүргийн 13 хорооны иргэн
Хадбаатарын Ууганцэцэг: Сонгинохайрхан дүүргийн 20 хорооны иргэн
Тунгалагийн Энхтуяа Сонгинохайрхан дүүргийн 20 хорооны иргэн
Заналсүрэнгийн Мөнхжаргал: Чингэлтэй дүүргийн 12 хорооны иргэн
Лхагвын Отгонбаяр: Чингэлтэй дүүргийн 17 хорооны иргэн
Баастын Ганцэцэг: Баян-өлгий аймгийн Алтай сумын иргэн
Барамсайн Баяржаргал: Баянхонгор аймгийн Заг сумын иргэн
Агваандоржийн Бумдарь: Булган аймгийн Баян-Агт сумын иргэн
Рагчаагийн Алтансувд: Дорноговь аймгийн Замын –Үүд сумын иргэн
Цээсүрэнгийн Оюунгэрэл: Дундговь аймгийн Адаацаг сумын иргэн
АЛДАРТ ЭХИЙН 2 ЗЭРГИЙН ОДОНГООР:

Шархүүгийн Оюун: Баянгол дүүргийн наймдугаар хорооны иргэн
Дэлгэрдалайн Уянга: Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн
Галзагдын Янжмаа: Баянгол дүүргийн 6 хорооны иргэн
Дамдингийн Алтантүлхүүр: Баянзүрх дүүргийн 27 хорооны иргэн
Жамбалсүрэнгийн Ариунтуяа: Баянзүрх дүүргийн 8 хорооны иргэн

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.