“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн байранд “1072 хувьцаа мэдээллийн төв” нээгдлээ

2018-05-23 Ханш

“Эрдэнэс-Таван толгой” ХК нь 1072 хувьцааны арилжааг эхлүүлэхийн өмнө иргэд, олон нийтийн хувьцааны талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг албан ёсоор ажиллуулж эхэллээ.

Тус төв нь 1072 хувьцаатай холбоотой иргэдийн сонирхсон асуултуудын хариултыг газар дээр нь өгөхөөс гадна “1072 хувьцаа мэдээллийн төв facebook хуудас” болон 1800-1072 тусгай дугаараар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, иргэдэд сонирхсон мэдээллээ авах боломжийг олгож байна.

“1072 хувьцаа мэдээллийн төв” нь ажлын өдөр бүрийн 08.30-17.30 цагийн хооронд ажиллах бөгөөд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8 гудамж буюу “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хойд байрны 106 тоотод байрлаж байна.

Өнөөдрийн онч үг

47 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.