Эмч нар ОУВС-д шаардлага хүргүүллээ

2018-05-22 Мэдээ, мэдээлэл


Эмч, эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэл /ҮЭ/-ээс эмнэлгийн салбарын ажилчдын цалинг 50 хувиар нэмэхийг шаардсан суулт өнөөдөр /2018.05.22/ найм дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдрөөс эхлэн суулт хүрээгээ тэлж, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар гишүүд дэмжигчдийнхээ хамт суултад нэгджээ.

Тэд өнөөдрөөс эхлэн ажил хаялтад бэлтгэж байгаа юм байна. МҮЭ-ийн холбооны урилгаар ирсэн гадаадын төлөөлөгчид суултад оролцож буй хүмүүстэй уулзаж санал солилцсон байна. Улмаар суултад оролцож байгаа хүмүүсийн төлөөлөл Монголын үйлдвэрчний эвлэлийн /МҮЭ/ төлөөлөл хамтран Олон Улсын Валютын санд ОУВС-д шаардлагаа хүргүүллээ. Шаардлагын хариуг маргаашийн дотор авахаа мэдэгдэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.