Гарааны бизнес бүтэлгүйтдэг 8 шалтгаан

2018-11-16 Амрах агшин

 Шинэ бизнес эхлүүлж буй хүмүүс санхүүгийн хангалттай эх үүсвэртэй байдаг хэдий ч цаашид хэрхэн амжилттай хөгжүүлэх тал дээр тохирсон мэдээлэл, зөвлөмж дутсанаас бүтэлгүйтэх тохиолдол гардаг.

Мэдээлэл технологи, нийгмийн сүлжээний салбарын “акулууд” болох Facebook, Google, Apple, Foursquare-т удирдах ажил хийж явсан гурван эрхэм старт-ап буюу гарааны бизнесээ эхлүүлж байгаа компанид зөвлөх үйлчилгээгээр хангах зорилгоор “Өүшинс” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Бизнесийн гараагаа дөнгөж эхлээд удаагүй ч бүтэлгүйтэлд хүргэдэг түгээмэл алдааг тэд нэрлэсэн байна.

Сүүлийн жилүүдэд гарааны бизнест оруулах хөрөнгийн урсгал урьд өмнө байгаагүй их хэмжээгээр өссөн. Хэдийгээр бизнес эрхлэгчид санхүүжилт босгох тал дээр асуудалгүй байдаг боловч мөнгөөр шийдэж боломгүй маш олон асуудалтай тулгарч байдаг. Үүнээс гадна хөрөнгө оруулагчдаас тавьсан олон янзын шаардлага, болзлууд түүнээс их бэрхшээл учруулдаг гэжээ.

Техник технологийн салбарт томоохон байр суурь эзэлдэг Google, Apple зэрэг компаниудад ажиллаж байсан гурван инженерийн байгуулсан “Өүшинс” хөтөлбөр нь бизнесийнхээ гарааг эхэлж буй хүмүүст заавар зөвлөгөө өгч тэдний компанийг хөл дээр нь босгож амжилттай явахад нь туслах зорилготой ажээ.

Хөтөлбөрийн хамтран үүсгэн байгуулагч Жош Ранн, Стивен Розенблат нар гарааны бизнесийг хөгжүүлэхэд гардаг түгээмэл алдааг дурджээ.

Бодит бизнес бүтээхийн оронд алдар нэр хөөцөлдөх

Энэ бол олон ч бизнесменүүдийг бүтэлгүйтүүлдэг “хавх” юм гэж Facebook-т ажиллаж байсан Жош Ранн хэлээд гараагаа эхэлж буй ихэнх бизнесменүүд өөрсдийн компанийн алдаа, доголдлоо засахын оронд хөрөнгө санхүүгийн асуудал гэх мэт зүйлд анхаарлаа хандуулдаг гэжээ.

Олон зүйлийг тэр дор нь бүгдийг шийдэх гэж зүтгэх

Бизнесмен хүн олон талын үүрэг гүйцэтгэх чадвартай байхын зэрэгцээ үргэлж хүч чадвараа бүрэн дайчлан ажиллаж байх хэрэгтэй. “Хоёр гурван юман дээр дунд зэрэг байснаас төрөл бүрийн салбарт аль болох их туршлага хуримтлуулж байх шаардлагатай. Та ингэж чадваас юуг ч хийж бас олж авч чадна” гэж Ранн хэлжээ.

Тохиромжгүй хүнийг ажиллуулах

Хамгийн тохирох хүнийг хамгийн тохиромжтой газар нь тавьж ажиллуулах нь бизнесийн амжилтанд онцгой ач холбогдолтой. Үүнд хэзээ ч хайхрамжгүй хандаж болохгүй.  “Салбартаа тийм ч чадварлаг бус дунд зэргийн хүмүүсийг авч ажиллуулбал бүтээгдэхүүн үйлчилгээ хэдий шинэлэг сайн байгаад амжилтанд хүрнэ гэдэг бүтэшгүй. Харин шилдгүүдийг хөлслөөд ямар ч дунд зэргийн бүтээгдэхүүнийг төгс болгож чадна”

Тэд бол хамгийн шилдэг нь

“Намайг анх Facebook-т орж байхад эхний өдөр өөрийг чинь орлож чадахуйц хүнийг олж ажиллуулах гэсэн дүрэм үйлчилдэг байлаа. Бараг 100 шахам хүн ажилд авч дуусаад харахад би хэдийд ч солигдож болохоо мэдсэн. Ийм соёл нь гарааны бизнес эрхлэгчдийн хувьд хүнд байх хэдий ч энэ бол компанийн өсөлтийг дэмжихэд үнэхээр шалгарсан арга болохыг мэдсэн.”

“Би энэ газар хамгийн ухаантайгаас хамгийн ухаан муутай нь болж хувирсан даа гэж хошигнодог байлаа. Анхандаа энэ компани надад найдвар багатай юм шиг санагдсан боловч түүнээс цааш энэ компани чанарын хувьд тасралтгүй өссөн юм.” Гэж Ранн хэлсэн байна.

Тэсвэр тэвчээр муу

Бизнесийн салбарт хэт их ачаалал хурдан хуумгай шийдвэр гаргахад нөлөөлдөг. Гэхдээ энэ нь дахин үнэлэлт дүгнэлт өгөхөд чухал ач холбогдолтой.

Гарааны бизнес хйиж буй ихэнх хүмүүс асуудлыг түргэн шийдвэрлүүлэхийн тулд маш богино хугацаанд хүн хөлслөөд тэднээс хэт их зүйл тулган шаарддаг. Хэрэв ямар нэг том зүйл бүтээх эрмэлзэлтэй байгаа бол тэвчээртэй байх хэрэгтэй.

Асуудлыг тэр дор нь хүлээж авдаггүй

“Хэрэв та асуудал бий болсныг ойлгож үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бол ямар нэг зүйл буруу яваад байгаагийн дохио юм” гэж Foursquare компанийн ерөнхийлөгч асан Стивен Розенблат хэлжээ.

Тэрбээр: “Ямар нэг зүйл болохгүй байгаа бол тэр дор нь хүлээн зөвшөөрч асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Энэ дэлхийд асуудалгүй хүн гэж байхгүй. Миний хамтран ажиллаж байсан бизнесийн эхлэл бүр асуудал бэрхшээлтэй байсан. Гэвч хүлээцтэй байж бэрхшээлийг тэвчээртэйгээр даван туулах хэрэгтэй” гэжээ.

Ажилтнуудтайгаа нээлттэй бус

“Нээлттэй байх тусам илүү сайн” гэж Розенблат хэлжээ. “Тйим ч нээлттэй бус хүнийн удирдлаган дор ажиллавал захирал надад юу хэлэхгүй байгаа юм бол  гэж бодно. Та ямар ч хүнд асуултанд хариу өгч чаддаг байх хэрэгтэй”

Тусламж хүсэхээс эмээдэг

“Компани үүсгэн байгуулагчийн ихэнх нь ямар нэг хэмжээгээр айдастай байдаг. Тэд сайн бүтээгдэхүүн, сайн багтай гэдгээрээ удирдах зөвлөл, хөрөнгө оруулагчдаас 10, 20 саяыг борлуулалт хийж чаддаг. Гэвч ‘Хувьцаа худалдан авсанд баярлалаа, хамтран ажиллахад таатай байлаа’ гэж хэлэхэд үнэхээр хэцүү байдаг. Үнэндээ надад илүү тусламж хэрэгтэй байгаа шүү дээ”.

Компани үүсгэн байгуулагчид хөрөнгө оруулагчидтай шууд холбоотой байхыг хичээх хэрэгтэй, ялангуяа удирдах зөвлөлийн гишүүдийн мэдлэг чадвар тэдэнд тус нэмэр болох магадлалтай. Хааяа зөвлөлийн гишүүдтэйгээ уулзаж тусламж хүсэх шаардлага гарч болно. Мөн хөрөнгө оруулсан түншүүдтэйгээ ний нуугүй ярихаас зүрхшээх хэрэггүй гэж Ранн зөвлөжээ.

Эх сурвалж: Business Insider

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.