С.Зориг агсны эхнэр Д.Булганаар нууцын баталгаанд гарын үсэг зурууллаа

2018-04-18 Мэдээ, мэдээлэл

С.Зориг агсны эхнэр Д.Булганыг өмгөөлөгчийн хамт өнөөдөр 14.00 цагийн орчимд Тагнуулын ерөнхий газраас дуудаж цаг гаруй хугацаанд уулзлаа. Энэ талаар түүний өмгөөлөгч Ц.Гүенбат “Миний үйлчлүүлэгч Д.Булганыг нууцын баталгаан дээр гарын үсэг зуруулсан учраас ямар ч мэдээлэл өгөх боломж байхгүй. Анх юу гэж мэдүүлэг өгч байсан яг тэрүүгээрээ байгаа” гэдгийг хэлсэн юм.

Өөрөөр хэлбэл, С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг задруулахгүй гэсэн гэрээнд гарын үсэг зуруулсан гэж тайлбарлав. Харин Д.Булган хэвлэлийнхэнд яриа өгөхөөс эрс татгалзсан юм.

О.ГЭРЭЛ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.