Монгол Улсын иргэнд нэг удаа 0.07 га газар үнэ төлбөргүй өмчлүүлэх хуулийн хугацаа ирэх тавдугаар сарын 1-нд дуусч байгаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа хуулийн үйлчлэлийн хугацааг асуудлыг хэлэлцжээ. Улмаар 10 жилээр сунгах нь зүйтэй гэж үзсэн байна. Засгийн газар энэхүү хуулийн төслөө удахгүй УИХ-д өргөн барих ажээ.