Бизнес эрхлэгчид сагсан бөмбөгөөр өрсөлдөж байна

2018-04-6 Мэдээ, мэдээлэл

МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд, бизнес эрхлэгчдийн дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “Бизнес лиг-2018” сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээн “Мөнхийн Үсэг Групп” ХХК-ийн “Мөнх спорт” цогцолборт болж байна.   

Тэмцээнд Голомт, Номин холдинг, Шунхлай”, Макс групп, Хас банк, ТЭЦ-4, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын баг, “Саусгоби сэндс”, “Мөнхийн үсэг”, Мобиком, Миг даатгал, Капитал, “Багануур” ХХК, “Монгол даатгал”, “Трансвест”, “Бласт” зэрэг нийт 19 компанийн багууд өрсөлдөж байна.

Долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр үргэлжлэх уг лигийн тэмцээний эхний тоглолт “Шунхлай”, “Макс” группийн хооронд болж 83:50 онооны харьцаатайгаар “Макс” группийн баг анхны хожлоо аваад байгаа юм.

Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Алба, EZ Consulting нартай хамтран зохион байгуулж буй энэхүү тэмцээн  энэ сарын 15-нд аваргаа тодруулан шилжин явах цомоо гардуулна.

Дөрөв дэх жилдээ зохиогдож байгаа бизнес лигийн тэмцээн анх 2015 онд болсон бөгөөд тухайн үед 20 гаруй эрэгтэй баг өрсөлдөж, тэмцээний анхны ялагчаар “Мобиком” корпораци аваргалж, шилдэг тоглогчоор тус корпорацийн тамирчин Т.Бат-Эрдэнэ шалгарч байв.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.