Машины цонхоо хэрхэн цантахаас хамгаалах вэ 

2018-01-17 Амрах агшин

Хүйтэн сэрүүний болоод бороо цастай үед машины цонх цантдаг. Энэ нь хөдөлгөөнд ямар их эрсдэл авчрахыг үл нуршин ахуйн хүрээнд гар доорхи зүйлс ашиглан хэрхэн цантахаас хамгаалах тухай  зөвлөгөө хүргэе.

 

Кофены шаар ашигла

Кофены шаарыг даавуун уут эсвэл асгарахааргүйгээр савлаж машиндаа тавиарай. Кофены шаар нь машин дахь эвгүй үнэрүүдийг дарахаас гадна чийгийг өөртөө шингээх чадвартай .

 

 

Төмс  ч бас цантахаас хамгаална

Төмсийг арилгаж шүүсийг нь шахаж шүүсээр нь шилээ арчих юмуу шууд төмсөө нимгэн хэрчиж шилээ арчих зэргээр цонх цантахаас сэргийлдэг. Та өмнө нь ингэж сонсоогүй л биздээ. Туршаад үзээрэй.

 

Сонингоор зөвхөн ялаа алдаггүй 

Технологи хөгжөөд гар утсаа гартаа атгахаас сонин бариад алхдаг хүн ховор болсон. Гэхдээ жолооч та машины цонх  цантах үед сонин ашиглаж болох юм байна.  Машиныхаа шаландээр эсвэл шалны резины дор сонин дэлгээрэй. Сонин чийгийг өөртөө шингээнэ. Туршаад үзээрэй.

А.Уянга

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.