Жолоочийн зөрчлийн оноо тооцож эхэлснээс хойш өнгөрсөн оны байдлаар нийт 16 жолоочийн зөрчлийн оноо дуусч, жолоодох эрхээ хасуулсан байна. Энэхүү оноо дууссан тохиолдолд дахин сэргээх боломжтой болсон нь хоёр цагийн сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх аж. Ингэхийн тулд та иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа, сургалтад хамрагдсан тодорхойлолт, жолооны үнэмлэхний үнэ 12500 төгрөг тушаасан баримт бүрдүүлэх хэрэгтэй гэнэ. Мөн зөрчлийн оноо дуусаагүй ч хасуулсан оноогоо ЦЕГ-ын Лицензийн төвд хандаж, дээрх байдлаар сургалтад хамрагдан цахимаар жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой болжээ.
Жолоочийн зөрчлийн оноог ямар тохиолдолд хэдийг хасдаг вэ. Энэ талаархи мэдээллийг эндээс харна уу.
54 минутын өмнө
Өчигдөр
Өчигдөр
2024-11-29
87381
30495
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.