Бөхийн өргөөний удирдлагууд даваа гаригт албан ёсоор мэдээлэл өгнө

2018-03-22 Мэдээ, мэдээлэл

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг өнөөдөр /03.22/ явуулж байна. Учир нь Монголын үндэсний бөхийн холбооны “Их эе” жилийн өмнө буюу 2017 оны тавдугаар сарын 28-нд хуралдаж Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбатыг сонгосон.

Гэвч Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй өнөөдрийг хүрсэн аж. Тиймээс өнөөдөр МҮБХ-ны удирдлагуудад шүүхийн шийдвэр танилцуулахаар Бөхийн өргөөний хаалгыг эвдэж орлоо. Гэхдээ үүсээд байгаа нөхцөл байдлын Бөхийн өргөөний удирдлагууд даваа гаригт албан ёсоор мэдээлэл өгнө гэдгийг эх сурвалж хэлж байна. 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.