Сартуул түмний ургийн бичгийг кирилл бичигт хөрвүүлжээ

2018-03-16 Амрах агшин

Доктор Г.Пүрэвдорж сартуул овгийнхны угсаа, нутаг усны нэршлийн тухай өгүүлэх “Сарт гол цэцэн вангийн шастир оршвой” бүтээлээ Архивын ерөнхий газарт өнөөдөр хүлээлгэн өглөө.

Архивын Ерөнхий газарт хадгалагдаж байсан Сартуул овгийнхны ургийн бичиг, 1929 оны хүн амын тооллогын түүхэн бичгийг ашиглаж энэхүү номыг зохиожээ.

Тус овгийнхны ургийн бичигт 4000 гаруй хүний нэр бичигдсэн байдаг аж. Энэхүү 32 метр ургийн бичгийг өдгөө Архивын ерөнхий газарт хадгалагддаг юм байна. Тус ургийн  бичгийг доктор Г.Пүрэвдорж ийнхүү кирилл бичгээр хөрвүүлэн “Сарт гол цэцэн вангийн шастир оршвой” бүтээлтэй хамт хүлээлгэн өглөө.

Тус ургийн бичигт ийнхүү онцгой ач холбогдол өгч байгаа нь сартуул түмэн нь Монголын уугуул иргэд буюу Алтайн хязгаараас нааш Завхан, Улиастай, Хангай нуруу даган сууршиж байсан хүмүүс юм гэж дурдагдах бөгөөд үнэхээр уугуул иргэд үү, суурьшмал түмэн үү гэдгийг цааш нь сайн судлах хэрэгтэй байгааг судлаачид энэ үеэр онцолж байлаа. Одоогоор Завхан аймгийн 11 суманд сартуул угсааны хүмүүс амьдрах бөгөөд 30 мянган гаруй иргэн байгаа гэсэн тооцооллыг гаргажээ.

 

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.