Францын Ерөнхийлөгч Э.Макрон хүүхдийн жүжигт тоглоно

2018-02-23 Ертөнц

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ирэх сарын 1-нд тайзнаа тоглогдох Сергей Прокофьевын “Петя чоно хоёр” хүүхдийн хөгжимт жүжигт дүр бүтээхээр болжээ. Жүжиг Елисейн орны танхимуудын нэгд тавигдана гэж “BFMTV” телевиз мэдээллээ.
Елисейн ордонд хүүхдийн жүжиг тавих санаачлагыг тэргүүн хатагтай Брижит Макрон гарган хэрэгжүүлж байгаа юм байна. Э.Макрон уг жүжигт чухам ямар дүр бүтээх талаар одоогоор мэдээлэл гараагүй байна.
“Петя чоно хоёр” хүүхдийн симфонийг Сергей Прокофьев 1936 онд бичсэн бөгөөд жаалхүү Петягаас гадна чоно, өвөө, шувуухай, нугас, муур, анчид зэрэг дүрүүд гардаг юм.
Харин хөгжмийг Бүгд найрамдахчуудын гвардийн уран бүтээлчид тоглох нь тодорхой болжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.