Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хэлэлцэх олон улсын хурал Монголд болно

2018-02-19 Мэдээ, мэдээлэл

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн дөрөвдүгээр их хурлыг 2019 онд Монголд  зохион байгуулна. Энэ тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Цагаан сарын баярын өмнө болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн үеэр хэлсэн юм. Олон улсын энэхүү их хурал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг чухалчилж “Эдийн засгийн тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлийг тэгш хамруулах” гэсэн сэдвийн дор болох ажээ. Энэхүү арга хэмжээнд Ази, Номхон далайн бүсийн 200 гаруй орны төлөөлөл оролцох юм байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “2019 оны төсвийг батлах үеэр олон улсын энэ хурлыг зохион байгуулах зардлыг төсөвт тусгуулаарай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудлыг хэлэлцэх чухал хурлаас гадна олон улсын хурал учраас улс орны нэр хүндтэй холбоотой. Тиймээс сайтар зохион байгуулах ёстой” гэсэн юм.

Хууль л амла!

1 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.