НӨАТ: СҮҮЛИЙН 3 ОРОН ТААРВАЛ 50000 ТӨГРӨГ ХОЖИНО

2018-02-14 Мэдээ, мэдээлэл

НӨАТ: Сүүлийн 3 орон таарвал 50000 төгрөг хожино

НӨАТ-ын урамшууллын 2018 оны нэгдүгээр сарын сугалааны тохирлыг хоёрдугаар сарын 18-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явуулна.

Иргэн таны 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс нэгдүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох боломжтой.

Сугалааны тохирол нь 2018 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтын дунд явагдах тул Сангийн сайдын 2017 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 381 дугаар тушаалаар батлагдсан Сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ хамаарна. Өөрчлөлтийг дараах зургаар үзүүллээ.

Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Хууль л амла!

2 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.