Японы бизнес айлчлалд урьж байна

2018-02-14 Бизнес

 Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар Япон улсад энэ сарын 21-25-ны өдрүүдэд айлчилна.

Айлчлалын хүрээнд ГХЯ, МҮХАҮТ, Японы гадаад худалдааны байгууллага ЖЕТРО-ын хамтарсан “Монгол-Японы бизнес форум” болон ганцаарчилсан уулзалтууд болох юм.

Форумын хүрээнд манай талаас “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, худалдаа, хөрөнгө оруулалтын боломж”, Японы талаас “Эдийн засгийн түншлэлийн тухай хоёр улс хоорондын хэлэлцээрийн хэрэгжилт, үр дүн, анхаарах зүйлс”, “Монгол Улсын экспортын барааны нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр үзүүлэх дэмжлэг”, Худалдаа, хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулга болон дээр дурдсан сэдвүүдийн талаар асуулт, хариулт явагдах аж.

Тиймээс бизнес эрхлэгчдийг тус бизнес форум болон айлчлалд хамрагдан Япон улсын бизнес эрхлэгч нартай уулзалт хийж шинэ бизнесийн хамтрагч олох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжуудыг олгож байна гэдгийг МҮХАҮТ-өөс мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.