Л.Раднаасүрэн: Газрын тосны үнэ буурах үед шатахууны үнээ ч буулгадаг болмоор байна

2018-02-14 Мэдээ, мэдээлэл

Засгийн газраас А80, АИ92 бензиний онцгой албан татварыг чөлөөлөх шийдвэр гаргасан ч   шатахуун импортлогчид “үгэнд орсонгүй”. Шатахууныхаа литр тутмын үнийг 20-35 төгрөгөөр нэмж худалдсаар байна. Энэ нөхцөл байдлын  талаар Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Л.Раднаасүрэн ямар тайлбар өгснийг хүргэе. 


Засгийн газрын тогтоолоор автобензиний онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд өнгөрсөн оны аравдугаар сараас хойш импортлогч компаниуд дээр хуримтлагдсан алдагдлын 60 гаруй хувийг хаасан. Энэ оны эхээр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан энэ сарын хилийн үнэ автобензин 28 ам.доллараар нэмэгдэж, литр тутамд 60 төгрөг нэмэгдэх нөхцөл бүрдсэн. Ингээд өмнөх 140 төгрөгийн алдагдал дээр дахиад 60 төгрөгийн алдагдал нэмэгдэж, 200 төгрөг хүрээд байна. Үүнээс өмнө импортлогч компаниуд үнээ нэмэхгүй байх чиглэл өгсөн ч, дээрх шалтгааны улмаас литр тутамдаа 20-30 төгрөгөөр нэмэхээс аргагүй байдалд хүрсэн гэж мэдэгдсэн. АИ92 бензиний онцгой албан татварыг тэглэснээр улсын төсөвт төвлөрөх байсан 60 тэрбум байхгүй болсон. Цаашид компаниуд зах зээлийн зарчмаараа хилийн үнэ өссөн үед тодорхой хэмжээнд нэмж, буурах үед нь дагаад буурдаг байх тогтолцоонд орох шаардлагатай байна. Дэлхийн зах зээл дээр онд брент маркийн газрын тосны үнэ 100-гаас 30 ам.доллар хүртлээ унаж байсан удаа бий. Энэ үед манай дотоодын зах зээлд шатахууны жижиглэнгийн үнэ хангалттай буурах боломж байсан. Гэвч тэгээгүй. Харин илүүдэл орлогыг улсын төсөвт төвлөрүүлж, нийгмийн халамж байдлаар зарцуулсны мэдэж байгаа байх. Тиймээс шатахуун импортлогчидтой уулзаж, асуудлыг нарийвчлан ярилцана.

Хууль л амла!

2 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.