Хятадын хамгийн өндөр ДНБ-ний үзүүлэлттэй 10 хот

2018-01-29 Ертөнц

Бээжин, Шанхай, Гуанжоу, Шенжэн болон Тяньжин, Ченду, У-Хан, Сужоу гэх мэт томоохон хотуудыг 2017 оны эдийн засгийн тоон үзүүлэлтүүдээр нэгтгэж, Хятадын  тэргүүлэх 10 хотыг нэрлэсэн байна.

Тэдгээрийн дотор Шанхай хотын ДНБ-ний нийт хэмжээ нь анх удаа гурван их наядыг давж Хятадын хотуудаас эхний байрыг эзэлсэн байна. Бээжин, Шенжэн, Гуанжоу “хоёр их наяд клуб”-ын гишүүд болсон бөгөөд эдгээр дөрвөн хотын эдийн засгийн нийт хэмжээ 10 их наяд юань болж, улсын нийт ДНБ-ий наймны нэг хувийг эзэлж байна.

Урьдчилсан тооцоогоор Бээжин хотын ДНБ-ий хэмжээ 2017 онд 2.80 их наяд юаньд хүрч өмнөх онтой харьцуулахад 6.7 хувиар өссөн байна. Тэгвэл Шанхай хотын ДНБ-ий хэмжээ 3.013386 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оныхоос 6.9 хувиар өсчээ.

Гуанжоу хотын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2.15 их наяд юаньд хүрэх төлөвтэй байгаа нь өнгөрсөн оныхоос 7 хувиар өссөн үзүүлэлт юм.

Шенжэн хотын ДНБ-ний хэмжээ 2017 онд 2.2 их наяд юаниас давах төлөвтэй байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 8.8 хувиар өссөн байна.

Дээрх 4 хотоос гадна эхний 10-т багтах хотуудын жагсаалтад Тяньжин, Ченду, У хан, Сужоу зэрэг шинэ шугмын хотуудын 2017 оны эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг зарласан бол Чунцин, Ханжоу хотууд эдийн засгийн тоо баримтаа зарлаагүй байна.

2016 оны Хятадын ДНБ-ний үндэсний статистик үзүүлэлтээр Тяньжин хот 1,788.539 тэрбум юанийн ДНБ-ээр тавдугаар байрт оржээ. Энэ жил Тяньжины эдийн засгийн өсөлт 9.0 хувь байв.

Чунчин хот нь  зөвхөн 2017 онд ДНБ-ний өсөлт 4.82 хувьд хүрч Тяньжин хотыг  давсан бөгөөд 2017 оны эхний хагаст өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.5 хувиар өссөнөөр Чунчин хот 5 дахь байрыг эзлэх болсон.

Үүнээс гадна 2016 онд Ханжоу хотын ДНБ 1.131372 их наяд юаньд хүрч  10-р байрт Нанжин хот ДНБ нь 050302 тэрбум юаньд хүрч 11-р байрт тус тус орсон байна.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.