Оюутолгойгоос 1.8 тэрбум долларын зөрчил илэрсэн гэв

2018-01-26 Парламент

Чуулганы танхимаас

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүн Д.Тэрбишдагва Оюутолгой төсөлд УИХ-аас ажлын хэсэг байгуулж, шалгалт хийх шаардлагатай байна гэж хэллээ.

Тэрбээр “Өмнө нь Оюутолгой төсөлтэй холбоотой шалгалт хийсэн. 1.8 тэрбум ам.долларын зөрчил илрүүлсэн. Илүү ч зөрчил байгаа гэж хэлж байсан. УИХ-аас Ажлын хэсэг байгуулж дахин шалгалт хийх хэрэгтэй байна. Дээр нь 150 сая ам.долларын асуудал ч хөндөгдөж байна. Үүнд хууль, хүчний байгууллага ч ажиллах хэрэгтэй. “Рио Тинто”-г муулахаас илүүтэй өөрсдийнхөө хийсэн гэрээг эргэж харах шаардлагатай. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй гэж бодож байна гэсэн юм.

Үүнийх нь хариуд УИХ-ын дарга М.Энхболд “УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо асуудлаа хэлэлцэх үү, УИХ-ын даргын зөвлөлөөс Ажлын хэсэг гаргах уу гэдгээ тодорхой болго. Түүнээс “Оюу толгой” төсөлд Ажлын хэсэг байгуулж шалгалт хийхэд татгалзах зүйл байхгүй” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.