Засаг даргын орлогч Ш.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг баруун 3 суманд ажиллалаа

2018-01-22 Мэдээ, мэдээлэл

Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 18-19-нд Булган, Үенч, Алтай суманд ажилласан байна. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Батнасан, Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Оюунтунгалаг, ХХҮХ-ын дэд дарга Т.Сайнбаяр, ЭМНДХ-ийн төлөвлөгч, эдийн засагч Б.Мөнх-Амьдрал, хэвлэл мэдээллийн төлөөлөл багтжээ.

Ажлын хэсгийнхэн сум орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлэлт дүгнэлт өгч, зохих арга хэмжээг авсан байна.

Мөн нийт иргэд, хөдөлмөрчдөд аймгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2018 онд хийх томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад хариуллаа. Баруун гурван сумын тухайд энэ жил өвөлжилт харьцангуй сайн байгаа бөгөөд отрын бүс нутаг болж бусад сумдаас мал, малчид өвөлжиж байгаа таатай мэдээтэй байна.

Тог тог… ХААЛГАА нээ

9 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.