ШӨХТГ-аас өнөөдөр шатахуун түгээх станцуудын бензин, түлшний хомсдол болоод үнэ нэмэх гэсэн асуудлаар холбогдуулан хэвлэлийн хурал хийлээ.

Тэдний мэдээлж буйгаар шатахуун түгээж, жижиглэнгээр борлуулж байгаа байгууллагуудад үнэ тарифа нэмэх эрх байхгүй. Нэмэхгүй байх шаардлагыг тус байгууллагын зүгээс тавьж байгаа гэдгийг онцоллоо. Өөрөөр хэлбэл, тус газраас үнэ нэмүүлэхгүй, иргэдэд дарамт үүсгэхгүй байх чиглэлд анхаарал тавин ажиллаж байгаа аж.

Харин ШӨХТГ-ын төлөөлөгч “Магнай трейд, Сод Монгол зэрэг аж ахуй нэгж шатахууныг хязгаартайгаар олгож байгааг болиулсан. Тэдэнд хязгаарлалт тогтоох шалтгаан байхгүй. Онцгой байдал зарласан, бензин шатахууны нөөц багассан тохиолдолд бензин шатахууныг хязгаарлах ёстой. Аж ахуй нэгжүүд шууд дур мэдэн хязгаарлалт тавих эрх байхгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.