Баялаг-Ундраа төвд гарсан галыг бүрэн унтраажээ

2017-12-26 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших ‘’Баялаг-Ундраа’’ төвийн хойд талд цахилгаан барааны 4-5 лангуу шатсан байна.

Гал түймрийн дуудлага дүүргийн Онцгой байдлын хэлтэст 12.53 цагт ирсэн аж. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах 10, 14, 63 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн түргэн, шуурхай ажиллан гал түймрийг 14.44 цагт бүрэн унтраажээ.

 

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.