ОРОН НУТГИЙН ЗАМД АНХААРАЛ БОЛГООМЖТОЙ ЗОРЧИХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

2017-12-26 Мэдээ, мэдээлэл

2017 оны арванхоёрдугаар сарын 23, 24-ний амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 657 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 476 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 19 хүн хүнд хөнгөн байдлаар гэмтсэний 4 нь бага насны хүүхэд байсан байна.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 84 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 13 осол, мөргөлдөх хэлбэрээр 25 осол, онхолдох хэлбэрээр 1 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд тухайн өдрүүдэд осол, хэргийн газрыг орхиж явсан 2 тохиолдол бүртгэгдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн ажиллаа.

Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 3 хүний амь нас хохирсон байна.

Тухайлбал: 

  1. Ховд аймгийн нутаг Алтай сумын нутаг “Улаан толгой” гэх газар асфальтан замд K.Rio маркийн маркийн автомашины жолооч N.X-trail маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 38 настай С-н амь нас хохирсон.

Нийслэлд:

  1. ХУД-ийн нутаг Биокомбинатын замд T.Pruis маркийн автомашин T.Pruis маркийн М жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 41 настай З-н амь нас хохирсон хэргийг тус алба шалгаж байна.

Эх сурвалж: ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.