Дэд бүтцийн салбарт хяналт тавих иргэдтэй гэрээ байгууллаа

2017-12-5 Мэдээ, мэдээлэл

Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд ажиллаж эхэллээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газраас төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд иргэдийн хяналтыг бий болгох зорилгоор авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийг байгуулаад байна. Одоогийн байдлаар 21 аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд 63 иргэн ажиллаж байгаа бөгөөд яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллах Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдтэй гэрээ байгуулаад байна.

Авлигатай тэмцэх газрын нэрийн өмнөөс төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах иргэдтэй гурвалсан гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа өнөөдөр болов.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх нар тус яамны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах иргэн В.Чимэдсүрэн, В.Мөнгөнцэцэг, М.Энхбадрал нартай гэрээ байгууллаа.

Зам тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх нар тус яамны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах иргэн Г.Сундуй, Б.Оюун-Эрдэнэ, П.Мэндбаяр нартай гэрээ байгууллаа.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх нар тус яамны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах иргэн С.Цэцэгжаргал, Д.Авирмэд, Д.Бат-Эрдэнэ нартай гэрээ байгууллаа.

Нийслэлийн Багануур дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн, Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх нар тус дүүргийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах иргэн Ө.Гончиг, У.Эрдэнэтулга, Г.Гантуяа нартай гэрээ байгууллаа.

Ингэснээр дээрх иргэд өөрсдийн хариуцсан төрийн байгууллагууд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хөндлөнгийн хяналт тавих, авлигын эсрэг сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах чиглэлээр гэрээнд тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд үйл ажиллагаандаа Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газрын даргын 2017 оны а/53, a/44 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн ажиллах журмыг мөрдөж ажиллана.

Хууль л амла!

23 минутын өмнө

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.