Ээлжит бус чуулган зарлахгүй

2017-03-9 Парламент

МАН-ын Удирдах зөвлөлөөс  УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлахгүй байхаар  шийджээ.  Тэгэхээр  ирэх дөрөвдүгээр сарын 5-наас нааш УИХ хуралдахгүй.

Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хэлэлцээр хийснээр Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдах тохиролцоонд хүрсэн. Уг хөтөлбөрт хамрагдахын тулд Засгийн газар долоон төрлийн татвар нэмэгдүүлэх шаардлагатай болж буй. УИХ эцсийн шийдвэр гаргах ёстой. УИХ-аар Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, мөн татвартай холбогдох төслүүдийг хэлэлцэн баталсны дараа Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл хуралдаж, өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах эсэхийг шийдэх ёстой. Тиймээс хаврын чуулгаанаар хамгийн түрүүнд хэлэлцэх халуун сэдэв энэ болоод байна.

А.Уянга

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.