Голын мөс хангалттай зузаараагүй байгааг анхаарууллаа

2017-11-13 Мэдээ, мэдээлэл

Арваннэгдүгээр сарын эхний арав хоногийн байдлаар манай орны дунд болон жижиг голуудад 10-35 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Харин томоохон голуудад мөсөн зах өргөсөн зузаарч, өтгөн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байгаа аж.

Цаашид гол мөрний мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

УЦУОШГ-ын Гадаргын усны судалгааны хэлтэс

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.