Сонирхолтой мэдээний холбоосоор орж хувийн мэдээллээ алдаж байна

2017-11-10 Мэдээ, мэдээлэл

Нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн дунд бусдыг хаягаар нэвтэрч найзуудаас нь мөнгө гуйх гэмт хэрэг гарах болсныг анхааруулсаар байгаа.

Харин хууль хяналтын байгууллагаас уг асуудалд ямар арга хэмжээ авч байгаа талаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Ариунболор тодруулсан юм. Тэрбээр “2017 он гарсаар сошиал орчинд худалдааны сайт ажиллуулж бусдыг залилан мэхэлсэн 90 орчим гомдол мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгаж байна. Мөн цахим орчин дахь залилангийн хэрэг эрчээ авлаа. Тухайлбал, тухайн хүний сошиал хаягаар сонирхол татсан холбоос мэдээллийг хэн нэгэн явуулдаг. Уг линкээр ороод дараагийн хөтөлж орсон линк дээр фэйсбүүк аккаунт нэр болон паспортоо оруулснаар иргэд өөрийнхөө мэдээллийг алдаж байна. Найз нөхдийнх нь хаягаар өөр хүн орж яаралтай мөнгөний хэрэг гарлаа. Энэ данс руу шилжүүлээч гэсэн хуурамч хүсэлт явуулдаг. Энэ тохиолдолд иргэд утсаар болон бусад хэлбэрээр мэдээллийг баталгаажуулахгүйгээс хохирох нь элбэг байна. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 20 хүнийг тогтоогоод байна” гэсэн юм.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.