Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ

2017-11-9 Парламент

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 10.00 цагт товлосон бөгөөд гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ.

Тус хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэж эхлээд байна.

Ерөнхийлөгч 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хоригт тавих болсон үндэслэлээ ‘2017 оны төсвийн тодотголд төрийн албан хаагчдад 55.4 тэрбум төгрөгийг нөхөн олговор хэлбэрээр олгохоор тусгасан нь үр дүнгүй, мөн Төсвийн хуульд тавигддаг тодорхой шалгуур хангаагүй’ гэж үзсэн юм.

Уг хоригийг УИХ дахь МАН-ын бүлэг “Хүлээн авахгүй, 2017 оны төсвийн тодотгол хууль зөрчөөгүй” гэдэг байр сууринд нэгдсэн бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Хоригийг хүлээн авах ёстой” гэж үзсэн.

УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хоригийг хэлэлцэхэд гишүүдийн олонх “Хоригийг хүлээн авах боломжгүй” хэмээн шийдвэрээ гаргаад байгаа.

Харин өнөөдрийн чуулганаас эцсийн шийдвэр гаргана.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.