Энхтайваны гүүрэн доогуурх замыг өнөөдөр өглөөнөөс түр хаалаа

2017-11-3 Мэдээ, мэдээлэл

Энхтайваны гүүрэн доогуурх замыг өнөөдөр өглөөнөөс түр хаалаа. Учир нь “Нарны хороолол”-ын зүүн талд барьж буй барилгын краны сум унаснаас болж, тус газраар автомашин нэвтрэхэл хүндрэл үүсээд байгаа юм.

Энэхүү хаасан замыг нарийн тодруулбал, “Нарны хороолол”-оос зүүн тийш буюу шууд Энхтайваны гүүрэн доогуур гардаг замын хөдөлгөөнийг Баянгол дүүргийн замын цагдаа нар түр хязгаарласан байна. Одоогийн байдлаар хэдий хугацаанд хаах нь тодорхойгүй байгаа аж.

Ямартай ч тус замыг хааснаас болж энэ хэсэгт түгжрэл үүсч, зорчигч нар нэлээд бухимдалтай байна.

Хууль л амла!

2 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.