“Зүрхний хилэн” Европын хотуудад гарна

2017-10-27 Ертөнц

“Фантастик” продакшны залуус ‘Зүрхний хилэн’ уран сайхны киног гадаадын улс орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа хүргэхээр болж, тун удахгүй явахаар бэлтгэлээ базааж байна.

Тус киноны гол дүрийн жүжигчид ирэх арваннэгдүгээр сард Швед, Швейцарь, Бельги, Чех, Францад суугаа монголчуудтай уулзаж, уран бүтээлээ толилуулах юм. Мөн Япон, Солонгос, АНУ, Австрали зэрэг улсуудын хотуудад киногоо гаргана.

Тухайлбал:

  • Арваннэгдүгээр сарын 3-нд Шведийн Гётебург хотод​​​​​​​
  • Арваннэгдүгээр сарын 4-нд Шведийн Стокгольм хотод
  • Арваннэгдүгээр сарын 6-нд Бельгийн Антверпен хотод
  • Арваннэгдүгээр сарын 8-нд Францын Парис хотод
  • Арваннэгдүгээр сарын 11-нд Швейцарийн Женев хотод
  • Арваннэгдүгээр сарын 14-нд Чехийн Прага хотод ‘Зүрхний хилэн’ УСК дэлгэцнээг үзэгчдийн хүртээл болгох аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.